Олон Улсын шилдэг циркийн тамирчдыг тодруулдаг ‘CirqueLife’ тэмцээн энэ онд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Хэдхэн хоногийн өмнө оролцогчдийн бие даасан 3 үзүүлбэрт үндэслэн мэргэжлийн шүүгч нар шилдэг 6 оролцогчийг шалгаруулсан бөгөөд тэдний нэгээр Монголын уран нугараач, циркчин А.Уранбилэг шалгарчээ.

Тэмцээний сүүлийн шатанд шилдэг 6 оролцогчдийн Youtube бичлэг дэх хандалтыг хамааран байр эзлүүлэх юм.














