Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд агаар салхинд гарах, голын эрэгт а.р.х.и.д.а.н с.о.г.т.у.у.р.а.х тохиолдол нэмэгддэг. Ингэснээр бага насны хүүхэд хараа х.я.н.а.л.т.г.ү.й голын усанд орох, ж.и.в.э.х э.р.с.д.э.л үүсч байгааг албаны хүмүүс анхааруулж байна.

Тухайлбал, Аврах ангийн ахмад Б.Баттулгын ахалсан үндсэн бүлгийн бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн нутагт Туул голоор завьт э.р.г.ү.ү.л.и.й.н үүрэг гүйцэтгэж явахдаа 14 настай хүүхэд б.у.д.а.г ш.и.н.г.э.л.э.г.ч ү.н.э.р.т.э.н м.а.н.с.у.у.р.с.а.н байдалтай гол руу орж, ж.и.в.э.х а.ю.у.л.т.а.й байсныг аварч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Иймд онцгой байдлын ерөнхий газраас зуны амралт аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.














