Kopoнaвиpycийн халдвараар 2 сартай нярай нac бapсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Харин өчигдөр орой тухайн мэдээлэлтэй холбоотойгоор НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр тайлбар хийсэн юм. Тэрбээр “Хоёр сартай хүүхдийн гэр бүлийнхэн вакцинд хамрагдаагүй байсан” гэсэн юм.

Тэгвэл талийгаач нярайн аав “Гадуур охиныг минь гурав хоног эмчилсэн гээд худлаа мэдээлэл яваад байна. Тиймээс би энэ талаар мэдээлэл өгье гэж бодсон юм. Анх эхнэр маань koвидын халдвар аваад өрхийн эмнэлэгт үзүүлж, баталгаажсан. Эмнэлгээс эхнэрт битгий гадуур дотуур яваарай, удахгүй очиж нөхөр хүүхдээс чинь шинжилгээ авна гэсэн заавар өгсөн. Түргэвчилсэн шинжилгээ авахад талийгаач охиноос маань бусад гишүүдийн хариу эерэг гарсан.
Тэгээд манайх 400 гаруй мянган төгрөгийн эм тариа авж хэрэглэсэн. Гэсэн ч эхнэрийн маань биеийн байдал хүндэрсэн болохоор эмнэлэгт хэвтүүлэх талаар ярьсан ч өрхийн эмнэлгээс ор олдохгүй байгаа гэсэн хариуг утсаар өгсөн. Батлагдсанаас хойш эхнэр гэртээ 4, 5 хоног хүнд байдалтай хэвтсэн. Сүүлд өрхийн эмч орж ирж амьсгалын аппарат залгаж өгөөд хоёр хоносон.

Хэвтүүлэх хүсэлт гаргасан ч ор олдохгүй байна, тэгээд ч ийм хүнд хүн авахгүй гэх хариуг удаа дараа өгсөн. Хамгийн сүүлийн өдөр өрөөндөө амьсгал хураасан. Тэгээд өрхийн эмнэлэг рүү залгаад, манай хүний бие дордоод байна гэж хэлсэн. Одоо тань руу тандалтын баг явууллаа гэсэн. Тандалтын баг үзээд гайгүй байна гэсэн. Би хэвтүүлмээр байна гэж хэлсэн. Тэгээд аваад явсан. Нярайг авч явах боломжгүй гэсэн. Тэгсэн хэрнээ “аав нь хүүхдээ өгч явуулахгүй, гэрээрээ эмчилнэ” гэж хэлсэн гэх х.у.д.л.а.а мэдээлэл цацаад байна.

Гурав хоног эмчлээгүй. Нэг удаа ч орж ирж охины маань цээжийг чагнаагүй. Өрхийн эмч бол яахав биеийн байдлыг залгаж асууж байсан. Тийм байж гурав хоног эмчилгээ хийсэн гэж худлаа ярьж байна. Эх нярай хоёрыг салгаж, нэгийг нь эмнэлэг рүү явуулсанд харамсаж байна. Живхийг нь солих гээд 05:00 цагийн үед сэрэхэд нас барчихсан байсан. Ганц нэг удаа найтааж, сүүлийн 2-3 өдөр ногооноор гүйлгэсэн, унтаад байсан” гэсэн юм.













