Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол нийт 109694 боллоо. Улаанбаатар хотод 1519 тохиолдол батлагдсан бол орон нутагт 909 тохиолдол бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14138 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 9450, хүндэвтэр 3352, хүнд 1095, маш хүнд 241 хүн байна. Эмнэлгээс 586 хүн эдгэрч гарсан бол гэрээр 621 хүн эдгэрч, хяналтаас 1207 хүн гарлаа.

Н.а.с б.а.р.а.л.т.ы.н тухайд хоёр сартай хүүхэд эмнэлэгт гурав хоног хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 41-50 насны нэг хүн, 51-60 насны гурван хүн, 61-70 насны дөрвөн хүн, 71-79 насны нэг хүн, 80-аас дээш насны гурван хүн эмнэлэгт 6-16 хоног хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр н.а.с б.а.р.л.а.а.

Сүүлийн 24 цагт 2432 шинэ тохиолдол илэрч, 13 иргэн н.а.с б.а.р.л.а.а. Харамсалтай нь хоёр сартай нярай нэн хүнд хэлбэрээр эмнэлэгт гурав хоног эмчлүүлж байгаад н.а.с б.а.р.л.а.а.

Өдөрт бүртгэгдэж байгаа ихэнх тохиолдлыг авч үзвэл вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд байна. Өнөөдрийн байдлаар 757 жирэмсэн эмэгтэй 2554 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд олноор өвчилж байгаа учраас аль болох хөл хорионы дэглэм баримтлах шаардлагатай байна.














