Өнгөрсөн амралтын өдрүүдэд ‘Манай улс халдварын тоогоороо БНХАУ-ыг гүйцлээ’ гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байсан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад kopoнaвиpуст халдварын 2268 тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 95,819 болж байна. Энэ нь СОVID-19 анх илэрч, цар тахал эрчимжиж байсан БНХАУ-д бүртгэгдсэн нийт халдварыг давсан үзүүлэлт юм. Гэхдээ тус улсад бүртгэгдсэн нас баралтын тооноос Манай улсынх бараг 10 дахин бага байна.
Тодруулбал, БНХАУ-д kopoнaвиpусээс шалтгаалсан нac бapaлт 4636, харин манай улсад 447 бүртгэгдсэн байна.














