• Latest
  • Trending

Б.Цэцэгсайхан: Kopoнавируст yyдаг ‘АРБИДOЛ’ эмийг дотооддоо үйлдвэрлэнэ

2021-06-18
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Friday, November 14, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Цэцэгсайхан: Kopoнавируст yyдаг ‘АРБИДOЛ’ эмийг дотооддоо үйлдвэрлэнэ

by admin
2021-06-18
in ЭРҮҮЛ МЭНД
0

Kopoнавиpycийн э.мийн үнэ нэмэгдэж буй талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханаас тодруулахад “Сүүлийн өдрүүдэд Kopoнавиpycийн эм.ийн үнэ өссөнтэй холбогдуулан ШӨХТГ-тай хамтран хяналт, шалгалт хийж байна. Зарим иргэн арбидол э.мийг 6000 төгрөг байхад манай улсад 36 мянгаар зарж байна гэсэн төө.рөгдөл үүсгээд байна. Дэлхийн хаана ч тийм үнэ байхгүй шүү дээ. Бидний зүгээс Украйн Улсад үйлдвэрлэсэн арбидол э.мийг 27 мянга, Орос Улсад үйлдвэрлэсэн арбидол э.мийг 36 мянга, Хятад Улсад үйлдвэрлэсэн арбидол э.мийг 19 мянган төгрөгөөс илүүгүй худалдаалах чиглэл өгсөн. Түүнчлэн арбидол э.мийг дотоодын э.мийн үйлдвэрт үйлдвэрэхээр бэлдэж байна” гэлээ.

YOU MAY ALSO LIKE

“Хүрээ” амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

Монголд анх удаа эвэрлэгийн үүдэл эс суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Хүүхдүүд xaлдвap авч өндөр xaлyypcaн ч шинжилгээний хариу сөрөг гарч байна

Koвидoop өвдсөн иргэн ярьж байна цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт шинжилгээний хариу нь ЭЕРЭГ хэмээн батлагдсан бага насны хүүхдүүдийг онцолж байна.

Ингэхдээ Kopoнавиpycийн халдвар авсан, к.о.в.ид туссан хүмүүсийн мэдээлэл солилцох групп”-ээс шинжилгээний хариу нь эерэг хэмээн батлагдсан нэг сараас 7 хүртэлх насны таван хүүхдийн эцэг эхтэй холбогдож вирусийн шинж тэмдэг, эмчилгээ хэрхэн хийгдэж буй тухай тоймлон хүргэхээр бэлтгэлээ.

-НЭГ САРТАЙ ХҮҮ МААНЬ НАЙТААЖ, ХИЙ ХАНИАЛГАЖ, ӨНДӨР ХАЛУУРЧ БАЙСАН Ч, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ НЬ СӨРӨГ ГАРСАН-

Иргэн А нь ам бүл гурвуулаа. Тэрбээр нөхөр хүүгийн хамт амьдардаг. Амаржаад удаагүй бөгөөд хүү нь дөнгөж нэг сар хүрч буй. Одоогоос 17 хоногийн өмнө хүү нь маш их найтааж, хааяа хий ханиалгаж байсан тул гэр бүлээрээ шинжилгээ өгчээ. Улмаар шинжилгээгээр ээж, аав нь эерэг гарч, харин хүүгийн шинжилгээ сөрөг гарсан байна. Хариу эерэг гарсны маргааш А нь хүүгээ аваад эмнэлэгт хэвтсэн бөгөөд хүү нь тухайн өдрөө 38-39 хэм хүртэл өндөр xaлyypч, ханиаж эхэлжээ. Тухайн үед хүүд эмчилгээ хийж байсан эмч нь “Зарим тохиолдолд шинжилгээний хариу сөрөг гарсан ч, kopoнавиpyc туссан байгаа” хэмээн хэлсэн аж. Ингээд рентгэнд харахад хүүгийн уушгид бага зэрэг сүүдэр харагдсан тул антибиотик эмчилгээ хийж эхэлсэн байна. Ийнхүү зургаан өдрийн турш тархины цу.сан хангамж сайжруулах, xop.длого тайлах, тайвшруулах үйлчилгээтэй тариануудыг тус тус хийж, дуслаар антибиотик хийсэн аж. Ээж хүү хоёр эмнэлэгт зургаан хоног болсны дараа гэртээ гарсан бөгөөд үргэлжлүүлэн гэрээрээ 10 хоног эмчилгээ хийсэн аж.

Иргэн А-гийн гэр бүл бүгд kopoнавиpycийн халдвар туссан бөгөөд хадам ээж нь 10 долоо хоногтой жирэмсэн байхдаа эмчилгээний үеэр ураг нь амьгүй болсон байжээ. Жирэмсэн болон бага насны хүүхдүүдийн халдварыг эмчлэхийн тулд хүчтэй э.м, антибиотик тарьж байсан нь ийнхүү у.раг а.мьгүй болох гол шалтгаан болсон хэмээн иргэн А, тэдний гэр бүл үзэж байна. Одоогийн байдлаар ээж болон хүүгийн биеийн байдал хэвийн, эдгэрсэн аж. Биеэ тэнхрүүлэхийн тулд шим тэжээлтэй хоол идэж, сайн унтаж амрахыг зорьж буйгаа хэлсэн юм.

-ДОЛООН НАСТАЙ ХҮҮХДЭД ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭС “АРБИДОЛ” ЭМ УУЛГАХЫГ ЗӨВЛӨСӨН Ч, УУЛГААГҮЙ-

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдардаг иргэн З нь долоон настай охины хамт kopoнавиpycийн халдвар авчээ. Охинд ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд гэнэт хоолой нь өвдөж, халуурсан байна. Улмаар уржигдар /2021.06.16/ өрхийн эмнэлгээс ирж түргэвчилсэн шинжилгээ авч, хариу эерэг гарснаар эмчилгээ эхэлсэн аж. Тэдний хувьд уламжлалт тангуудыг “Лянхуа Чинвен хэмээх вирусийн эм”, витамин С,Д-тэй хавсран хэрэглэж байна. Харин хооллолтдоо аарц, битүү шөл гэх мэт шим тэжээлтэй хоол идэхийг хичээж буйгаа онцлов. Иргэн З-гийн хувьд өрхийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа хэлсэн юм. Залгахаар утсаа салгах, аль эсвэл авахгүйгээр барахгүй тоохгүй байсан тул өөрсдөө “Kopoнавиpycийн халдвар авсан, ковид туссан хүмүүсийн мэдээлэл солилцох групп”-ээр дамжуулан мэдээлэл солилцож, эмчилгээ хийж эхэлжээ. Өрхийн эмнэлгээс айлын найман сартай хүүхдэд “Арбидол” эмийг зөвлөсөн гэх бөгөөд жирэмсэн эхчүүдэд давхарлаж уухыг зөвлөсөн болохыг ярив.

Тэдэнд ч мөн эл эмийг зөвлөсөн болов ч, оронд нь цайр ууж байгаа аж. Мөн иргэн З эгчийнхээ зөвлөснөөр ургамлын найрлагатай “Лянхуа Чинвен” гэх эмийг ууж эхэлжээ. Тэрбээр охиноосоо өмнө халдвар авсан бөгөөд охиндоо шинжилгээ хийлгээд хариуг гартал шөнө унтаж чадахгүй, түүнчлэн хариу эерэг гарсныг сонсоод шоконд орсон гэв. Шинж тэмдэг илэрч эхэлмэгц өөрийгөө тусгаарлаж, угаалгын өрөөнд орохдоо амны хаалт зүүж байсан ч, охинд нь вирус халдсанд их эмзэглэжээ. Золоор охинд нь kopoнавиpycийн хүнд шинж тэмдгүүд илрээгүй боловч, цаашид гарч болзошгүй сөрөг үр дагавраас айж буйгаа онцлов.

-ХОЁР, ТАВ, ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДҮҮД ХАНИАДНЫ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН БАЙСАН УЧИР ШИНЖ ТЭМДЭГ ХӨНГӨН ИЛЭРСЭН-

Иргэн О-гийн хувьд Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд бага насны хоёр хүүхдийн хамт гэр бүлээрээ амьдардаг. Дүүгийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан тул хүүхдээ гэрт нь үлдээж, харуулдаг байжээ. Гэвч тэрбээр өөрийн хоёр, дүүгийнхээ нэг хүүхдийн хамт дөрвүүлээ халдвар авсан байна. Хүүхдүүдийн бага нь хоёр, томууд нь тав, зургаан настай аж. Шинж тэмдгийн хувьд ч мөн хүүхдүүдийнх харилцан адилгүй байжээ. Тодруулбал зургаан настай хүүхдийн хамраас хоёр өдөр дарааллан шингэн нус гарч, хамраас нь шалтгаангүй цус гаран, хоолой нь сөөж, хуурай ханиалгаж байсан аж. Харин таван настай хүүхдийн хувьд хуурай ханиалгахаас өөр ноцтой зовуурь, шинж тэмдэг илрээгүй байна. Хоёр настай хүүхдийн хувьд хоёр өдөр дарааллан хал.уурч, хий ханиалгаж эхэлсэн бөгөөд гурван хүүхэд бүгд хоолонд дургүй болжээ. О-гийн хувьд өөрийгөө болон хүүхдүүдийг гэрээрээ эмчилж байна. Хоёр настай хүүхдийн хариу эерэг гарсны дараа дүүргийн эмнэлгээс эмч ирч үзсэн хэдий ч, эмнэлэгт хэвтэхээр хүнд биш гэсэн тул бүгд гэрээрээ үргэлжлүүлэн эмчилгээгээ хийж байгаа аж. Түүнчлэн шинжилгээний хариу эерэг гарснаас хоёр хоногийн дараа УОК-оос тандалтын судалгаа хийж байна хэмээн ярьжээ. Ингэхдээ эерэг гарсан хүүхдүүд болон өөрийнх нь явсан маршрутыг асуусан аж. Өрхийн эмнэлгээс өдөр бүр ярьж хүүхдүүдийн биеийн байдлыг асууж, тандаж байгаа бөгөөд сэтгэл ханамжтай байгаагаа хэлэв.

Эмчилгээ хийж эхэлснээс хойш хүүхдүүд хааяа нэг ханиахаас бусдаар хэвийн байгаа аж. Тав болон зургаан настай хүүхдүүд өнгөрөгч зургаадугаар сарын 9-нд коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан бол хоёр настай хүүхэд зургаадугаар сарын 15-нд хариу эерэг гарсан ч, 13-наас нь эмчилгээг хийж эхэлжээ. Иргэн О өнгөрөгч намар хүүхдүүддээ ханиадны вирусээс хамгаалах вакцин хийлгэсэн нь коронавирусээр хөнгөн өвчлүүлсэн байх хэмээн бодож байгаа аж.

-ГЭРИЙНХЭН БҮГД ХАЛДВАР АВЧ, ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД ӨНДӨР ХАЛУУРЧ БАЙХАД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН-

Иргэн Х нөхөр гурван хүүхдийн хамт халдвар авчээ. Хоёр настай бага хүүхэд нь 39 хэм хүртэл өндөр халуурч, нөхөрт нь шинж тэмдэг илэрсээр байсан ч, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Иймд тэрбээр шинжилгээний хариунд эргэлзэж буйгаа учирлав. Шинж тэмдэгтэй халдвартай иргэд сөрөг хариунд хууртаж, халдвар тараах өндөр эрсдэлтэй байгааг хэлсэн юм.

Ингээд өрхийн эмнэлэг болон тандалтын багийнхан хугацаа алдахгүй ажиллаж, эмчилгээ үйлчилгээг гэрээр нь хийж эхэлжээ. Хүүхдэд витамин С, Д, Гроприносин хэмээн антибиотикийг халуун бууруулах эмийн хамт зөвлөсөн аж. Эмчилгээ эхэлснээс гурван өдрийн дараа хүүхэд халуурахаа больж, биеийн байдал нь хэвийн болжээ. Иргэн Х-гийн хувьд зургаан сартай жирэмсэн, гэрээсээ огт гардаггүй байсан хэдий ч халдвар авснаа хэлэв. Бүгд гэрээс гарч болохгүй тул Монос болон СU сүлжээ дэлгүүрийн хүргэлтээр хүнс, эмээ авч байсан гэв. Одоогоор томчууд нь ханиахаас өөр шинж тэмдэггүй байгаа гэв.

-ХАМТ БАЙСАН ГУРВАН ХҮҮХДИЙН НЭГЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, ЯМАР Ч ШИНЖ ТЭМДЭГГҮЙ БАЙНА-

Иргэн Н-ийн гурван хүүхдийн бага нь коронавирусийн халдвар авчээ. Халдвар авсан хоёр настай хүүхдэд ямар ч шинж тэмдэг илрээгүй. Том хоёр нь дүүтэйгээ хамт байсан ч, шинжилгээний хариу сөрөг гарчээ. Ямар ч шинж тэмдэг илрээгүй тул гэрээр Вит С,Д уулгаж байгаа аж. Хавьтал болсноос зургаан өдрийн дараа шинжилгээ авахад ийнхүү хоёр настай хүүхдээс халдвар илэрчээ. Сөрөг гарсан хүүхдүүд ч мөн ямар нэг шинж тэмдэггүй, биеийн байдал хэвийн байгаа аж. Тэрбээр хэлэхдээ, “Хүүхдүүдэд шинж тэмдэг хэр барагтай мэдэгддэггүй юм байна. Хамаатны эерэг гарсан хүүхдүүдэд ч мөн ямар нэг шинж тэмдэг илрээгүй, хөнгөн туссан гэсэн. Харин томчууд л хүндэрч эмнэлэгт хэвтэж байгаа бололтой байна” гэв.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Дээрх таван жишээнээс харахад, хүүхдүүдэд kopoнавиpycийн шинж тэмдэг маш хөнгөн илэрч байгаа нь тодорхой байна. Түүнчлэн гэрийнхэн нь бүгд халдвар авч, өндөр халуурч байгаа хүүхэд ч мөн kopoнавиpycийн шинжилгээгээр сөрөг гарч буй нь хачирхалтай. Эмчилгээ хийлгэхээр очсон эмнэлгийн эмч нь ч ажрахгүй “Шинжилгээ сөрөг ч халдвар авсан иргэд байгаа” гэх нь иргэдийн дунд халдвар борооны дараах мөөг мэт тархах шалтгаан мэт. Түүнчлэн өрхийн эмнэлгээс шинж тэмдэггүй хөнгөн, цаашлаад бага насны, бие давхар эхчүүдэд вирусийн хүчтэй эмүүдийг зөвлөх нь хожим гарч мэдэх сөрөг үр дагаврыг нэмэгдүүлж, вирусээс ч том эрсдлийг дагуулж мэднэ. Иймд иргэдээ бүгдийг эмнэлэгт эмчилж чадахгүй гэхэд эрүүл мэндийн салбарынхан нэгдсэн зөв мэдээллээр хангаж байх хэрэгтэй байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.