Эрүүл мэндийн яам халдвараа бууруулах ажлаа эрчимжүүлэхийн төлөө ажиллахаас илүүтэй шоу энтертайнмэнт руугаа анхаараад эхэллээ хэмээн олон түмний шүүмжлэлд ихээхэн өртөөд буй.
Өчигдөр АСА аварга Д.Дагвадоржийг 11 цагийн мэдээлэлдээ оруулаад ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөртэй ярилцлага хийсэн. Үүнд бухимдсан иргэд цахим хуудсаараа дамжуулан санал сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Тэдний нэг бол Б.Цэцэг юм. Тэрээр салбар бүрийн асуудлуудад өөрийн сэтгэгдлийг цахимаар хүчтэй илэрхийлдэг нэгэн билээ.

“АСА японоос хөөгдөөд ирэхэд нь Монголчууд алгаа тосоод эвийлж хуйрайлаад авсааан Аварга болоход нь байдагаа барьж гүйсээн Харин тэр Эх орондоо ирээд л бусдын адил шунаг сэтгэлдээ хөтлөгдөж шунахайн сэдлээр ЦИРК г хүртэл хулгайлж авсан Монголын хүүхдүүдийг үзэх циркгүй болгочихоод KOВИДoop шоудаад суухаа боль Ичиж амьдар

Түмний үр хүүхэд үхээд байхад ичихгүй гэнэт гарч ирээд инээдэм хийгээд сууж байдаг яг хэн бэ Тэр яадаг ийдэг аварга маварга чинь огт падгүй шүү бусдын зовлонг зооглож тархи базах үйлдэлээ зогсоо Чамайг ангайгаад хэвтэж байхад бүтэн хоёр жил өдөр шөнөгүй зүтгэж байсан эмчийг урдаа суулгаад загнаж нтэр Хэлэх үг алга” гэжээ.














