Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр (2021.06.11) спортын салбар, тэр дундаа боксын спортоор хичээллэн, олон улс, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа залуу үеийн төлөөлөл болсон Боксын үндэсний шигшээ баг, ‘Сүлд’ спорт хороо, ‘Ажнай’ корпорацын тамирчин, ОУХМ, Э.Цэндбаатарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ.

