www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Франц иргэн бүрэн эдгэрч маргааш Монголоос явна

admin by admin
2020-05-01
in Онцлох мэдээ, ЭРҮҮЛ МЭНД
0
Франц иргэн бүрэн эдгэрч маргааш Монголоос явна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Манай улсад COVID-19 хaлдвapын aнxны тoxиoлдoл бoлoн бүpтгэгдcэн Франц yлcын иpгэн бyюy олон нийтийн нэрлэснээр Анх-Отгон маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тycгай ниcлэгээp явах гэж байгааг эх сурвалж мэдээллээ.

Гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдсон франц иргэн ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлгээс гарч, үргэлжлүүлэн Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаа юм. Түүнийг эдгэрсэн талаар мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хүргэж “Монгол эмч, эмнэлгийн ажилчид түүний биеэс коронавирусийг зайлуулж чадлаа. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсныг та бүхэн мэдэж байгаа. Франц улс өөрийнхөө иргэнийг харна, үүнийг дагаад дэлхий биднийг харна.

Дэлхийн аль ч улс оронд монгол хүн өвдөх эрсдэл өндөр байгаа учраас бид бас жишиг болголоо. Энэ хүнийг эмчилж, эдгээж сайхан хандсаны хариуг бусад улсууд манай иргэдэд барих байх гэж бодож байна. Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа хэмээж байв.

МИАТ ТӨХК Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр Европ руу явах иргэдэд тийз бичиж байгаа. Харин Франкфурт-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 13 улсаас 263 иргэн ирнэ гэх урьдчилсан тоо гарсныг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлсэн юм.

Post Views: 498
Previous Post

Солонгос улсын баригдаж байсан агуулахад гадаадын ажилчид шатаж нас баржээ

Next Post

Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод IPO-г гаргах боломжгүй боллоо

Next Post
Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод IPO-г гаргах боломжгүй боллоо

Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод IPO-г гаргах боломжгүй боллоо

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.