Мугж Л.Дэмидбаатар тэнгэрийн орныг зорьжээ. Тэрээр зургадугаар сарын 08-ны 13.00 цагийн орчимд хүнд өвчний улмаас таалал төгсжээ.

Театрын урлагт хөл тавиад 30 гаруй жил болжээ. Жүжигчин Л.Дэмидбаатар энэ хугацаанд 80 орчим жүжиг, 10 гаруй сонгодог уран бүтээл, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тус тус тоглосон байна.

Сонгодог урлаг, театрын урлаг, хошин урлаг болон хойч үеэ бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол улсын гавьяат цол олгож байсан билээ. Түүний ар гэр хамаатан садан, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье!













