Д.Энхбат Тайландын хааны амралтын хот гэгддэг Хуа Хинд тансаг хаустай юм байна. Монгол Улсын иргэн, “Датаком”-ын Д.Энхбат тус хотод гадаадын чинээлэг хүмүүст зориулсан тансаг зэрэглэлийн хаус худалдаж авчээ. Энэ хаус охиных нь нэр дээр байдаг байна.
“Датаком” ХХК-иас Д.Энхбатын нэрээр 2020 оны хоёрдугаар сарын 12-нд 14 000 /арван дөрвөн мянга/ ам.доллар, мөн өдөр 18 000 /Арван найман мянга/ ам.доллар, 2020 оны наймдугаар сарын 6-нд 8 700 / Найман мянга долоон зуу/ ам.доллар, 2020 оны наймдугаар сарын 7-нд 50 000 /Тавин мянга/ ам.доллар, 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 15 000 /Арван таван мянга/, 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд 15 000 /Арван таван мянга/, нийт 120 700 /Нэг зуун хорин мянга долоон зуу/ ам.долларыг THE RESIDENCE HUA HIN 107/8. /NUMBER-3108/ ENKHBАT утгаар Тайланд улс руу шилжүүлжээ.
.
. 
Д.Энхбат энэ байрандаа гэр бүлийн хамт өвлийг өнгөрөөдөг гэдэг мэдээлэл байдаг. Тайландын Хуа Хин бол өнөөөдөр хамгийн өндөр өртөгтэй гэдгээрээ алдартай болсон. Бас Тайландын бүх амралтын газруудаас хамгийн үнэтэйд тооцогддог ажээ.
С.Сүлд
Эх сурвалж: 24tsag.mn













