Юуны өмнө “Хүүхдийн баяр”–т зориулсан дугаарт зочноор оролцож буй Б.Бат–Энэрэлдээ баярлалаа.
-Танд ч бас баярлалаа. Би хүүхдийн баярт дуртай. Миний хамгийн дуртай баяр. Хүүхдийн баяраар хүүхэд баярлуулах хамгийн гоё. Хүүхдүүдийн баярлаж буйг харахаар надад маш их урам, зориг өгдөг. Хүүхэд баярлуулахаар миний сэтгэл тайван, өөдрөг, урам зоригтой байдаг.
Би хүүхдийн баяраар хүүхдүүдийг баярлуулах дуртай. Хүүхдийн баяр”-аар надад олон бэлэг цуглардаг. Бэлэгнүүдээ найзуудтайгаа хувааж идэх ёстой күүл санагддаг. “Ганцаараа идсэн гахай таргалахгүй, олуулаа идсэн оготно турж үхэхгүй” гэдэг үг байдаг даа.
–Олон хүүхдийн өмнө дуулахаар ямар мэдрэмж төрдөг вэ?
-Гоё мэдрэмж төрдөг. Сургуулийн нээлтэн дээр дуулахаар би хүүхэд юм чинь жаахан ичдэг. Ер нь хаана, ямар дуу дуулж буйгаас шалтгаалаад өөр, өөр мэдрэмж төрдөг. Цэцэгний тухай дуулахдаа цэцэгний тухай боддог, дотроо төсөөлдөг.
–Хүүхдийн баяраар ямар бэлэг авах дуртай вэ?
-Би үргэлж хайрыг хүсдэг. Ээж минь, багш минь, хүмүүс намайг хайраар, юугаар ч дутаадаггүй. Тийм их хайр үргэлж бялхсан, аз жаргалтай, элэг бүтэн амьдрахыг хүсдэг.

–Хүн бүхэн аав, ээждээ хайртай. Гэхдээ хайртайгаа тэр бүр хэлдэггүй шүү дээ. Б.Бат–Энэрэл ээждээ хайртай гэж үргэлж хэлдэг үү?
-Машин барьж явахад нь ч хэлдэг. Ээждээ хайртай гэж үргэлж хэлдэг. Урмын сайхан үгсийг өдөр бүхэн хэлье гэж боддог. Би ээждээ үнэхээр их хайртай. Тэр их өвдөлтийг тэсэж, намайг төрүүлсэн шүү дээ. Хүмүүст хандаж хэлэхэд над шиг “Ээждээ “хайртай” гэж өдөр бүхэн хэлж байгаарай.
Би нээрэн одоо том болъё гэж бодохоо больчихсон. Зарим хүүхэд “Цэцэрлэг өдөр унтуулдаг, хоолоор шахдаг” гээд дургүй байдаг шүү дээ. Одоо бодоход цэцэрлэг миний хувьд аз жаргал, диваажин.
–Зарим хүн Б.Бат–Энэрэлийг “Том хүний яриатай, хүүхэд зангүй” гэх мэтээр шүүмжилдэг. Ахын дүү эмзэглэдэг үү?
-Маш их эмзэглэдэг, надад хэцүү санагддаг. Сэтгэл санаагаар нэлээд унадаг. “Том хүн шиг яриатай. Ярихаараа гараа хөгшин хүн шиг хөдөлгөлөө” гэж хэлэхээр надад эвгүй санагддаг. Зарим хүн хэрүүлийн янзтай, муухай сэтгэгдэл биччихсэн байхыг унших ёстой хэцүү. Эрэгтэй багш маань намайг сайн дуучин, сайн хүн болоосой гэж бодсондоо, дэмжсэндээ надтай хамтарч дуулдаг болсон шүү дээ. “Олны анхааралд өртөхийн тулд хүүхдээр шоудлаа” гэх мэтээр багшийг минь шүүмжлэхэд эмзэглэсэн, муухай санагдсан.
–Тийм хүнд үеийг яаж даван туулдаг вэ?
-Тийм үед би ганцаараа байхыг хүсдэг. Аймар чанга дуулахаар сэтгэл тайвшран, дотор онгойдог.
–Б.Бат–Энэрэлийн нүд нь бүрэн эдгэрсэн үү. Одоо зовиурлаж өвддөг үү?
-Ерөөсөө өвддөггүй. Одоо зүгээр болчихсон. Эрүүл хүүхэд шиг хардаг.
Анх би төрөлхийн хараагүй гэж оногшлогдсон юм байна лээ. Нүдний ард зургаан судас байдаг. Хүнийх ягаан, минийх цав цагаан дисктэй байсан юм билээ. Юм хардаггүй, шатаар буухдаа ч тэмтэрч буудаг байсан. Ой гарсны дараа бага багаар хардаг болсон. Дуу дуулахын хэрээр нүдний минь хараа сайжирсаар байгаа.
Монголчууд надад хандив өргөөд тусласанд үнэхээр баярлаж явдаг. “Бат-Энэрэл эдгээсэй” гэж монголчууд маань надад эрүүл энхийг хүсээгүй, бодоогүй, залбираагүй байсан бол би эдгэрэхгүй байсан шүү дээ.
-Одоо харааны шил зүүдэг үү?
-Зүүдэг.
Эх сурвалж: eguur.mn













