АНУ-ын Тагнуулын төв газар БНАСАУ-ын удирдагч зүрхний хагалгаанд орсон гэсэн мэдээлэл хүлээж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудлын талаар нэлээд ноцтой мэдээлэл Японы Yomiuri сонинд гарсан байсан боловч яг тодорхой мэдээлэл байхгүй байв.
Ким Жон Уны бие санаж байснаас илүү муу байгаа. Умардууд бүр залгамжлагчийн асуудлыг хөндөж байгаа гэж уг мэдээлэлд дурдсан байна. Мөн залгамжлагч нь хэн байж болох талаар ч мэдээлжээ. Нийтлэлд бичсэнээр бол, залуу удирдагчийн эрүүл мэнд тэр үеэс муудаж эхэлсэн үү, Аль эсвэл угаас нөөц хувилбартай байх ёстой ч юм уу, ямар ч байсан эрх баригч Хөдөлмөрийн намын удирдах зөвлөл 2019 оны сүүлээр хуралдаж, улс орны удирдлагыг шилжүүлэх нөхцөл байдал үүсвэл хэрхэх асуудлыг авч хэлэлцсэн байна.
Харин Ким Жон Уны хувьд Ази-н эмч нарын дотоод чатуудаар яг ийм шалтгаанаар зүрх хатгаж унаад, мэс засал хийдгээд байгаа гэсэн мэдээлэл явж байгаа юм байна.