“Дэлхийн Зөн Монгол” Oлон улсын бaйгyyллyгaac кopoнaвиpycт хaлдвaрaaс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2.3 сая ам дoллaрын сaнхүүжилттэй төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2020 оны есдүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад зориулан хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг хандивлаж байгаа юм.Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын ажилтан, алба хаагчдад 56,450,000 төгрөгийн өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг гардуулан өглөө.
Энэ үеэр ус, орчны эрүүл ахуй, ариун цэврийн эерэг дадлыг нийгэмд сурталчлах, улмаар халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг иргэд, олон нийтэд түгээх, өрхийн амьжиргааг дэмжих замаар эмзэг нөхцөл байдалд байгаа хүүхдүүд, тэдний гэр бүлийг цар тахалтай холбоотой хямралыг даван туулахад туслах, онцгой байдлын үеийн боловсролын тасралтгүй байдлыг хангах болон хүүхдийн эрхийг хамгаалахад бүх талуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр арга хэмжээнүүдийг төслийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.