Кoрoнaвирусын халдвар ОХУ-д хурдацтай тархаж байна. Тус улсаас ирсэн манай улсын иргэд, оюутнуудаас кoрoнaвирус илэрсээр байгаа билээ.
Кoрoнaвирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Москвa хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ нэг хүнд долоо хоногт зөвхөн дэлгүүр, эмнэлэг, эмийн сан явах хоёр удаагийн зөвшөөрөл олгож байгаа юм байна. Мөн хотын гудамж, эмийн сан, хүнсний дэлгүүрт хүн хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулж, тэмдэг тэмдэглэгээ хийжээ.