ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсөлд “Сoнгдo эмнэлэгт бaйсaн хүмүүсийг 21 хoнoг тусгaaрлaх шаардлагагүй. Учир нь тэдэнд кoрoнавирус илрээгүй” хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дaргa Д.Нaрaнгэрэл сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Мөн тэрбээр “Бидэнд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас фитнес төвүүдийг нээх санал ирсэн. Эрүүл мэндийн яамнаас энэ өвчлөлийн тархвар судлал, тандалт судалгаанаас шалтгаалах бодлого барьж барина. Өөрөөр хэлбэл, хэрвээ фитнес төвүүдийг нээсэн тохиолдолд тархвар судлалын зарим шаардлагыг тавьж байгаа гэсэн үг.
Шаардлагад:
1.5 метрээс дээш зайд тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан байх,
Нэг дор 10-аас дээш хүнийг оруулахгүй байх,
Амны хаалтыг заавал зүүлгэх шаардлага тавих,
Ороход нь иргэдийн халууныг үзсэн байх,
Цонхийг цагт тутам 10-15 минут нээж, агаарын солилцоо хийх зэрэг багтана.
Үүнээс гадна тухайн газруудыг ариутгал халдваргүйтгэлийн асуудал маш чухал бөгөөд дээрх бүх шаардлагыг биелүүлж байх ёстой.
Хэрхэн шаардлага биелүүлж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина гэдгийг онцлов.