Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш Жанжин Д.Сүхбаатар танхимд хуралдав. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар ширүүхэн маргаан өрнүүлжээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд өөрсдөө оролцох санаачилга гаргасан байна. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар буруутгасан байр сууриа илэрхийлснээр маргаан эхэлсэн.
УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР “Хүмүүст итгэ. Өөрсдийгөө мундаг гэж бодохоо боль. Зүгээр байгаарай та. Хөөе чи юү гээд байгаа юм бэ Сүхээ” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР “Чи ганц мөнгөтэй нь юм уу. Найзан дундаа УИХ-ын гишүүн надад итгэ гэж. Наймаачин xyлгайч xyцаад байгаарай” гэсэн юм.