УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахалтай холбоотойгоор УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгье. Засгийн газраас өргөн барьсан долоон багц асуудлыг шийдвэрлэлээ.
Цар тахлын үед авч хэрэгжүүлэх 11 арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Эхний асуудал нь шатахууны асуудал юм. ОХУ-ын шатахуун импортлогч нартай яриа хэлэлцээр хийсэн. Гэрээ хэлэлцээр амжилттай болсон. Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна” гэж мэдээлэл хийлээ.