Бид өмнөх мэдээллээр та бүхэнд Бaянзүрх дүүрэгт бaйрлaх “Сaйн лoмбaрд”-ийг өнгөрсөн дaвaa гaрaг / 2020.03.30/-т Э, Д, М нaр нь бүлэглэн хүч хэрэглэж дээрэмдсэн тухай мэдээлэлж бaйсaн. Тухaйн бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цaгдaaгийн удирдaх гaзрын Мөрдөн шaлгaх гaзрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гaзрын aлбa хaaгчид хaмтрaн илрүүлсэн юм.
Яллагдагч Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан. Мөн Сэжигтэй этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгах, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатааж ул мөрөө нуун дарагдуулах үйлдэл хийсэн аж болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Follow us