ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТООС МӨНГӨ ШИЛЖҮҮЛЖ АВСАН 11 ШҮҮГЧИЙН БАРИМТЫГ ДЭЛГЭЖ БАЙНА Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн. Энэ асуудал нь илэрмэгц шүүгч нар Б.Баасанцогт руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн талаарх мэдээллийг өмнөх дугаараараа хүргэсэн. Тэгвэл энэ удаад өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ. Гэвч энэ нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдэд олдсон багахан хэсэг ажээ. Өөрөөр хэлбэл, “мөсөн уул”-ын орой нь гэсэн үг.
Баримтыг хүргэе:
Эх сурвалж: Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл