Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд хэд хэдэн автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Зорчигч тээвэрлэгч нарын биеийн байдал одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна.
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн болон яаралтай түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид яг одоо ослын газарт ажиллаж байна. Осолтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул та бүхэн тухайн чиглэлд түр хугацаанд зорчихгүй байж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас зөвлөж байна.