Мoнгoл Улсaaс Сингaпур Улсaд суугaa Элчин сaйдын яaмны бaйрлaн үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ.
Уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3-ны өдрүүдэд яамны байранд ирэхгүй байхыг Элчин сайдын яамнаас хүссэн байна.
Харин энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болжээ. Та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ [email protected] хаягт илгээнэ үү. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно.