2020 оны есдүгээр сард иргэн Б модон жорлонд дөнгөж төрсөн нярайгаа орхиж явсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн ээж ХҮҮХДЭЭ ӨСГӨНӨ гэсэн учир зургаан сарын хорих я.л оноогоод байна. Эх сурвалжийн мэдээллээр иргэн Б жирэмсэн гэдгээ гэр бүлийнхнээсээ нууж, хүүхдээ төрүүлэнгүүтээ цамцанд боож хаясан бөгөөд хүүхдийн уйлах чимээнээр ойр явсан хүмүүс олсон байдаг.
Одоогоор тухайн хүүхэд эрүүл саруул боожиж байгаа гэнэ. Иргэн Б нь таван настай хүүхэдтэй ганц бие ээж байсан бөгөөд хүмүүсийн хэл амнаас айж, дээрх хэргийг үйлдсэнээ мэдүүлж, алдаагаа ухаарсан одоо хүүхдээ өсгөнө гэсэн байдаг. Иймээс тухайн ээжид хуулийн дагуу хорих я.л эдлүүлэхээр болжээ.