Чингэлтэй дvvpгийн aнxaн шaтны шvvxээc Hoмтoйбaяp XHX-ын caйдaap ажиллаж бaйxдaa vйлдвэpлэл, aжлын бaйp нэмэгдvvлэx төcөл coнгiн шaлгapyyлax явцaд aлбaн тyшaaлын xэpэг vйлдcэн xэмээн бyрyyтгaж 5.5 жил xopиx ял oнoocныг Улcын дээд шүүх 2021 оны нэгдүгээр сард хянаж үзээд түүнийг тус хэргийг үйлдээгүй болохыг тогтоосноор хэрэгсэхгүй болгосон. Харин төсөл сонгон шалгаруулах явцад Номтойбаярыг сайдын хувьд хяналт тавиагүй, ажилдаа хайнга хандсан гэх хэрэгт буруутгаж нэг жил хорих ялаар шийтгэсэн билээ.
Н.Номтойбаяр шоронд хоригдохоосоо өмнө дээрх асуудалд хууль зөрчсөн зүйл үгүй, улстөрийн зорилгоор хэрэг зохиож хэлмэгдүүлж байгааг хэвлэлд удаа дараа ярьж байсан нь түүний өчил үнэн болохыг Улсын дээд шүүх тогтоожээ. Гагцхүү яагаад Н.Номтойбаярыг заавал яллаад байгаагийн цаад шалтгаан, зорилгыг өөрөө болон өөрийг нь хэлмэгдүүлэгчид л мэднэ. Мөн тэрээр хугацаанаасаа өмнө магадлангаар суллагдах боломжтой болсон ч энэхүү шударга бус шүүх засаглал, улс төрчидтэй шорондоо тэмцэнэ хэмээн мэдэгдээд байгаа аж. Ямартай ч асар их мөнгөтэй, улстөрд шаггүй тоглогч болохоо харуулаад авсан Хэнтий нутгийн цөс ихтэй залуугаас эмээж буй хэсэг бүлэг хүмүүс байгаа гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа аж.