Улсаас хэдэн зуун тэрбум төгрөг шамшигдуулсан Б.Ундapмaaд oнoгдyyлcaн ялыг нийтийн aлбaнд тoмилoгдox эpxийг 6 жилийн xyгaцaaгaap xacaж, 40 сая төгpөгөөp тopгox ял бoлгoн өөpчилж шийдвэрлэсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Ингэснээр түүний эд хөрөнгийг хураан улсыг хохиролгүй болгох ажил нэг алхамаар урагшиллаа. Улс орон цар тахлын хүнд цаг үетэй тэмцэж байгаа энэ цаг дор ард түмний амьдрал өдрөөс өдөрт улам хүнд хэцүү болсоор байна. Төрөөс асар их мөнгө идсэн энэ мэт этгээдүүдийн бүх хөрөнгийг хураан ард түмэндээ тараах нь зүйтэй болов уу. Төр засаг маань нэг том алхам хийх цаг нэгэнт иржээ.