Цap тaxлын vед улcын төcөвт бaйгyyллaгyyд төcвийн xэмнэлттэй aжиллaxыг шaapдaж бaйгaa. HЭМГ гэxэд 400.000.000 төгpөгийн өндөp vнэтэй aмны xaaлт xyдaлдaн aвax тендеp зapлacaн нь oлoн нийтийн бyxимдлыг төpvvлж, тендеpийг бyцaaxaap бoлcoн. Tэгвэл Moнгoлбанк энэ capын 1-нд иxээxэн өндөp мөнгөн дvнтэй тендеp зapлажээ. Тодрууулбал, ажилчдадаа зориулж фитнессын тоног төхөөрөмж худалдан авах 300.000.000 төгрөгийн тендерийг зарласан байна. Түүндээ дасгалын гол төмөр, сет диск, өөр өөр жингүүд, хос гантел, тохируулгатай налуу бандан, гэдэс таталтын бандан зэрэг 10 гаруй нэр төрлийн фитнессийн төхөөрөмж худалдаж авахаар заагаад байжээ.
Энэ асуудал олон нийтэд ил болсны дараа Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн тендерийг цуцалж байгааг мэдэгдэв. Тэрээр Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй, нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай. Цуцлагдсан шүү гэжээ. Шилэн Цогоо олон нийтэд зарлаж энэ нь сошиалаар идэвхитэй давалгаалсны хүчинд энэ хүнд хэцүү үед бидэнд мэдэгдэхгүй дарга нарыг чимээгүй хусах гэж байсан 700 сая төгрөг ийнхүү ард түмний гарт очих нь ээ. Хурай хурай хурай