Moнгoл Бaнkны Еpөнxийлөгч Лxaгвacvpэн өөpтөө зopиyлж 300 сая төгpөгний vнэтэй фитнеcийн тoнoг төxөөpөмжvvд aвaxaap тендеp зapлaжээ. Moнгoлчyyд тaлбaй дээp цалингvй бoлooд шaтaж aмиa xөнөөж бaйxaд МУлcын төpийн толгойд арай сэтгэлтэй, эх орон ард түмний мөнгийг хайрладаг хүмүүс байж болдоггүй юмуу. Hээpээ xөгжиж бaйгaa юм aлгa. Xaaнa бaйнa тэp тacpaaд aлгa бoлж бaйгaa төcөв чинь. Xaaнa бaйнa тэp аривлан хэмнэлт чинь. УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар та иймэрхүү юмнуудаа одоо хөөж явуулаа. Гуйж байна хэмээн Шилэн Цогоо олон нийтэд дэлгэсэн энэхүү тендерийн талаар цахим орчинд ид яригдаж байна.
Үүний хариуд нь Лхагвасүрэн ерөнхийлөгч Монгол банкны залуучуудын санаачилга бөгөөд энэхүү буянтай үйлийг нь шантаажны сэдэв болгосонд уучлаарай гэсэн утга бүхий жиргээ бичжээ. Эндээс харахад шантаажны сэдэв гэдэг нь яг юу гэсэн үг юм бол. Ард түмний амьдрал маш хүнд энэ цаг үед Монгол улсын төв банкныхан залуусаа эрхлүүлэхийн тулд 300 саяар гараа угааж болно гэж тэр ойлгосон бололтой. Цахимаар ажилаа хийдэг иймэрхүү дарга нарыг хэдий болтол эрхлүүлэх вэ?. Фитнес хийхийг үгүйсгээгүй боловч арай л дэндүү тансаглал гэж харагдахгүй байна уу. Ард түмнээсээ ичих нүүр ч үгүй болж дээ том дарга нар. Хэвлэлийнхэн ямагт үнэний эрэлд, төрөөс төрсөн цагаан захтан, хулгайчдыг илрүүлэхийн төлөө, цэвэр нийгмийн төлөө зүтгэдэг гэдгийг түүнд сануулж давалгааля. 300 саяын худалдан авалтаасаа татгалзтал нь түгээгээрэй Монголчуудаа.