АТГ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршууллаа.
УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Дашням 721 сая төгрөгийн орлоготой бөгөөд 2.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий автомашинууд хөлөглөдөг ажээ. Тэрээр 6.6 тэрбум төгрөгийн үнэтэй 5 орон сууцтай хэмээн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.
2023 онд “JET” хэмээх түрээсийн скүүтерийн үйлчилгээг нэвтрүүлснээр олон нийт Г.Дашнямыг таньдаг болоод буй. Тэрбээр Жет шаринг монголиа ХХК-ийг үүсгэн байгуулж, бүх хувьцаагаа өөрөө эзэмшдэг аж.
Хөрөнгө орлогын мэдүүлгээс:
- Өөрийн орлого: 721 сая төгрөг
- Гэр бүлийн нийт орлого: 0
- Орон сууц: Нийтийн орон сууц-5 /6.6 тэрбум төгрөг/
- Машин: Суудлын жижиг машин, Mercedes Benz, SLS 500-1, суудлын жижиг машин, BMW, 528-1, суудлын жижиг машин, Mercedes Benz, S600-1, Мотоцикл, Yamaha, YZF- 1 /2.1 тэрбум төгрөг/
- Мал аж ахуй: 0
- Үнэт эдлэл: 0
- Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 51 сая төгрөгийн хадгаламж
- Авлага: 0
- Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь:
-Онон бат ширээт сан Бусад-100 хувийн ногдол ашиг
-Жет шаринг монголиа ХХК-ийн 100 хувийн ногдол ашиг
-Улаанбаатар сити эф си ХХК-ийн 100 хувийн ногдол ашиг
–Грийнбридж тур ХХК-ийн 33 хувийн ногдол ашиг
–Зүэндко ХХК-ийн 40 хувийн ногдол ашиг
–Жимобайл групп ХХК-ийн 50 хувийн ногдол ашиг
Түүний АТГ-т тайлагнасан хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
- 2004-2008 International University of America бизнесийн удирдлага
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2008-2014 “Жимобайл” ХХК Бизнес хөгжлийн газар гадаад харилцааны албаны туслах менежер
- 2015-2017 “Магнай Трейд” ХХК Гүйцэтгэх захирал
- 2016 Ulaanbaatar city FC клуб Ерөнхийлөгч
- 2017-2021 Монголын туялзуур сэлэмний холбоо Ерөнхийлөгч
- 2017-2021 Жимобайл ХХК Гүйцэтгэх захирал
- 2021 оноос одоог хүртэл Жимобайл ХХК ТУЗ-ийн дарга
- 2023 оноос одоог хүртэл Жет шейринг Монголиа Үүсгэн байгуулагч
Discussion about this post