Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийг танилцуулж байна.
Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 3-ны хооронд банкуудын эдийн засагч, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 20 судлаач (цаашид шинжээч)-ын дунд явуулжээ.
Шинжээчид:
202I.4 оны I I улиралд |
2025 оны I улиралд |
|
|
Судалгааны нэгдсэн үр дүн | |||
Огноо | 2024 он 4 сар | 2024 он
II улирал |
2025 оны
I улирал |
Инфляц /ХҮИ-ийн жилийн өсөлт, УБ хот, %/ | 6.1% | 6.8% | 7.6% |
Эдийн засгийн өсөлт /Бодит ДНБ-ий жилийн өсөлт, %/ | 7.8%* | 7.0% | 6.6% |
Төв банкны бодлогын хүү /%/ | 12.0% | 11.1% | 11.1% |
Олгосон зээлийн дундаж хүү /₮, %/ | 17.2% | 16.8% | 16.5% |
Энэхүү улирал тутмын түүвэр судалгааны тайлангийн агуулга нь зөвхөн банкууд, хувь шинжээч, судлаачдын таамаглалыг нэгтгэсэн үр дүнг илэрхийлэх бөгөөд Монголбанкны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.
Инфляц
Энэ оны I улиралд Улаанбаатарын жилийн инфляц 6.1% болж буурсан. Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 2.4 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид энэ оны II улиралд инфляц 6.8%, жилийн дараа 7.6% болно гэжээ.
Инфляцын таамаглал
Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны II улиралд инфляц 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 36.2%-тай байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны II улиралд инфляц 8.0-8.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 26.4% гэж таамаглаж байжээ.
Энэ удаагийн инфляцын таамаглалын үр дүнг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурсан. Гэвч цаашид бага зэрэг өсөх хандлагатай байна. Шинжээчид энэ оны II улирлын инфляцыг өмнөх улирлын судалгаагаар 8.8% гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 6.8% гэж таамаглажээ.
Инфляцын таамаглалыг тоон хариултын дунджаас гадна тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 6.67.1% орчимд байна.
Эдийн засгийн өсөлт
2024 оны I улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7.8% гарсан бөгөөд энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.0 нэгж хувиар өндөр гарчээ. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны II улиралд 7.0%, 2025 оны I улиралд 6.6% гэж таамаглаж байна.
Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны II улиралд 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.9% байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны II улиралд өсөлт 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 25.2% гэж таамаглаж байжээ.
Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад өсөх хандлага ажиглагдаж байна. Шинжээчид 2024 оны II улирлын бодит ДНБ-ий жилийн өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 6.6%-д хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 7.0% байна гэж таамаглажээ.
Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 6.6-7.0% орчимд байна.
Бодлогын хүү
Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2024 оны II улиралд дунджаар 11.1%, хамгийн ихдээ 12.0%, хамгийн багадаа 10.0% гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү өнөөгийн түвшнээс бага зэрэг буурч 2025 оны I улиралд 11.1% байна гэж таамаглажээ.
Бодлогын хүүний таамаглалыг тархалтаар нь авч үзвэл шинжээчдийн дийлэнх нь 2024 оны II улиралд бодлогын хүү 11.0% байна гэсэн таамаглалтай байна.
2022 оны эхэн үеэс үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг аажмаар нэмэгдүүлсээр мөн оны эцэст 13% хүргэсэн бол 2024 оны 3 сараас бодлогын хүүг бууруулж өнөөгийн байдлаар 11%-д хүргээд байна. Үүнтэй холбоотойгоор шинжээчдийн таамаглал огцом буурах хандлага ажиглагдлаа. Өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2024 оны II улирлын бодлогын хүүг 12.6% байна таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 11.1% байна гэж таамаглажээ.
Зээлийн хүү
Шинжээчид төгрөгийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг 2024 оны II улиралд дунджаар 16.8%, хамгийн ихдээ 17.3%, хамгийн багадаа 15.0%-тай байна гэж таамаглажээ. Цаашид зээлийн хүү бага зэрэг буурч 2025 оны I улиралд 16.5% орчим байхаар таамагласан байна.
Зээлийн хүүний таамаглалын тархалтаас харвал 2024 оны II улиралд зээлийн жигнэсэн дундаж хүүг 16.6-17.0% байна гэсэн таамаглал давамгайлж байна.
Зээлийн хүүний таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын үр дүнтэй харьцуулан авч үзвэл бага зэрэг нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 2024 оны I улиралд шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү нэмэгдсэнтэй холбоотойгоор шинжээчдийн таамаглал мөн нэмэгджээ. Тухайлбал, өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2024 оны II улиралд зээлийн хүүг 16.7% гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 16.8% гарна гэж үзжээ.