Сонгуулийн ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд тэрбээр нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2024.06.13/ Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, “Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэсэн” байна. Энэ талаар СЕХ-ны дарга Дэлгэрнаран, “шүүхийн шийдвэртэй холбогдуулж, нэр дэвшигч Н.Номтойбаярын талаар тодруулах зүйл байсан ч, түүний сонгох, сонгогдох эрхийг хангаж, нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэсэн” гэж мэдэгдлээ.
Discussion about this post