ЦЕГ-аас зургадугаар сарын 5-6-нд шилжих шөнө хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг байж болзошгүй гурван бүлэг этгээдийг саатуулсан байна.
Энэ хүрээнд нийт 20 орчим хүн саатуулагджээ. Тэдний заримыг 461-р хорих ангид саатуулсан аж. Ингэхдээ зарим саатуулах ажиллагааг орон нутагт ч зохион байгуулжээ.
Мөн дээрх гурван бүлгийн,
- Нэгэнд нь олны танил хүн
- Нөгөөд нь олны танил хүний хүүхэд багтсан талаар эх сурвалж мэдээллээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс тодруулахад дээрх мэдээллийг баталгаажуулж байна.
Мөн эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэнгийн нэрлэсэн хүмүүсийг баривчилсан гэх.
АНУ-д амьдардаг Ц.Тэмүүлэн нь сүүлийн өдрүүдэд Фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулалт хийж, хар тамхи худалддаг гэх этгээдүүдийн нэрийг дурдаж байгаа.
Үүнд нь Хангал, Баби, Батка, Таки, Зүчи гэх мэт нэрс дурдагдсан.
Түүний ил нэрлэсэн бүх хүнийг энэ хүрээнд саатуулсан гэх мэдээллийг эх сурвалж өгч буй.
Бид мэдээллийг дэлгэрүүлж, эргэн хүргэх болно.