Ихэс дээдсийн тарыг таниулж өгсөнд талархъя. Их баггүй өвдөж болдогыг мэдрүүлж өгсөнд талархъя. Их хурлын гишүүдийг илчилж өгсөнд талархъя. Иргэн бүрийн Монгол омогшлыг сэрээж өгсөнд талархъя. Бараа нь харагддаггүй нөхрүүдийг буйданд хадсанд талархъя. Баараар орогнодог залуусыг гэрт нь хорьсонд талархъя. Бараан сүүдэртэй сархдыг лангуунд хадсанд талархъя.
Буудлаар хоноглодог охидыг орлогогүй болгосонд талархъя. Ээждээ эрхлэх охидын мөрөөдөл биелсэнд талархъя. Эцгийн халамж үгүйлэгддэгийг сануулж өгсөнд талархъя. Эмч хүний гавьяаг мэдрүүлж өгсөнд талархъя. Эвтэй байхдаа хүчтэйг дахин сануулсанд талархъя. Архиар дутагдаад үхдэггүйг амьдралд харуулсанд талархъя. Амрагаар дутагдаад өвддөггүйг заримд нь ойлгуулсанд талархъя. Айл саахалтаар хэсэлгүй гэрт нь байлгасанд талархъя. Аав ээж бүхнийг БАГШ болгосонд талархъя. Өдөр бүр дэлгүүр хэсэхгүй байж болдог юм байна шүү талархъя. Өөдөсхөн үрс минь биднийг уйдаахгүй юм байна шүү талархъя. Өрх гэр минь бидэндээ диваажин юм байна шүү талархъя. «Өвчингүй бол жаргал» гэдэг үнэн юм байна шүү талархъя. Тахал ирсэн шигээ нэг л өдөр арилна. Та бид харин бууриа сахиад үлдэнэ.
Тэвдэж явахад тэвнэ өгсөн нэгний ачыг бүү мартаарай. Тээглэж унахад дэвссэн нөхрийн царайг бүү мартаарай. Ухаант мэргэдээр л зөвхөн төр засгаа удирдуулж. Уул уурхайн баялагтаа иргэн бүр эзэн сууж. Ажиллах хүчнээ зөвхөн зөвхөн өөрсдийнхн өөрөө шийдэж Амар сайхандаа жаргахын өлзийт ерөөлийг өргөе дөө.