- Францад электрон тамхины үнэ жирийн тамхинаас хямд байдаг
- 13-16 насныхны 13 хувь нь дор хаяж нэг удаа электрон тамхи хэрэглэж үзсэн байдаг
- 600 соролт бүхий электрон тамхи нь 40 ширхэг жирийн тамхи татсантай дүйцнэ
Электрон тамхины байгаль орчин болон эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөнд үндэслэн Франц улс уг бүтээгдэхүүнийг хориглох гэж буйгаа мэдэгдлээ.
Энэ нь тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй тамхины эсрэг арга хэмжээний нэг хэсэг болохыг Ерөнхий сайд Элизабет Борн хэлэв. Хориглох шийдвэрийг энэ оны сүүл гэхэд хэрэгжүүлэхээр болжээ. Герман, Бельги, Ирланд зэрэг Европын улсууд мөн адил арга хэмжээ авч эхэлсэн байна.
Франц улсад нэг удаагийн электрон тамхины үнэ 20 ширхэг янжуур тамхинаас хямд буюу есөн евро байдаг. Нэг удаад хэрэглэх электрон тамхи нь 600 соролттой буюу 40 ширхэг тамхи татсантай дүйцдэг аж.
Мөн уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүүхэд, өсвөр насныхан тамхинд донтох хандлагатай байгаа тул хориглохоор болсон гэв. Тамхины эсрэг холбооны мэдээлснээр 13-16 насныхны 13 хувь нь дор хаяж нэг удаа электрон тамхи хэрэглэж үзсэн байдаг гэнэ.
Эх сурвалж: ВВС