Төрийн далбаа бол Монгол улсын тусгаар тогтнол, сүр хүчний билэгдэл. Төрийн далбааны өдөртэй болсноос хойш айл өрх бүрийн хойморт залагдах болсон. Бид чинь үүгээрээ бахархдаг ард түмэн. Эл өдөр цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Монгол Улсын үндсэн хуульд ‘Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ’ хэмээн заажээ.
Гэтэл Японд Монгол улсын төрийн далбаагаар айлын үүдэнд байрладаг гутлын алчуур хийж олон улсын Amazon гэх худалдааны сайтад 2000 иенээр борлуулаад эхэлжээ. Энэ нь санаатай санамсаргүй үйлдлийг мэдэхгүй ч ашиг олох гэсэн бизнесмений санаа юу аль эсвэл зориуд Монгол улсын нэр хүндэд халдах гэсэн тэнэглэл үү гэдгийг холбогдох байгууллага нь шалгаж үзэх хэрэгтэй байх. Төрийн далбаагаа урж лайвдсан Улаанбалын сэтгүүлч Лодойсамбыг ёстой л газар доогуур ортол жигшсэн. Бид чинь ийм л хүмүүс. Төрийн далбаагаар нь гадаадууд гутлаа арчаад, гэр оффисынхоо үүдэндээ тавиад байгааг тэвчиж суух хүмүүс биш. Ямартай ч Монголчууд энэ тэнэг бүтээлийг худалдан авч захиална гэж бодохгүй байна.