Харанхуйд авсан ууттай бэлэгний учир!!!
Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагууд компаниудад зээл гаргаж өгөнгүүтээ эхний орсон мөнгийг нь өөрсдөө хувааж авдаг байсан талаар маш ноцтой мэдээлэл ил боллоо.
НВЦ компаний Ц.Баатарбилэг Хөгжлийн банкны удирдлагуудад хахууль өгөөд зогсохгүй, уулгаж идүүлж, хүүхэндүүлж хүртэл явсныг хүртэл ярьж байна.
- Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагууд ямар ч барьцаа хөрөнгөггүй НВЦ компанид 21 сая долларын зээл өгөнгүүтээ 3 сая долларыг нь нь бэлнээр гаргуулж авлигалд өөрсдөө авсан. Бэлнээр авсан 3 сая долларыг ирж хараад зургаа авахуул гээд намайг дуудаж байсан. Надад өгөх мөнгөө эндээсээ өгнө биз дээ гэхэд- Энэ долларыг Зээл гаргаж өгсөн Хөгжлийн банкны удирдлагуудад бэлнээр тарааж өгөх юм гэж НВЦ-ийн захирал Ц.Баатарбилэг надад хэлж байсан.
- Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдож, уулгаж идүүлж, хүүхэндүүлж явсныг ч би мэднэ. Хавтаст хэрэгт байгаа гэж бодож байна. Тухайн үед Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дарга байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ шүүх танхимд байх ёстой хүний нэг. Өөр бас энд байх ёстой улс төрийн нөлөө бүхий хүмүүс байхгүй байна.
- Миний эзэмшиж байсан алтны лицензтэй “Хааны харгуй” ХХК-ийн нэр дээр алт-2 хөтөлбөрийн хүрээнд 1,1 тэрбум төгрөгийн зээл гаргуулж авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй. Дараа нь Япон иргэнээс мөнгө авч алт олборлосон. Усны дүгнэлт гаргуулахын тулд Баярсайхан гэж хүнд надаар дамжуулж 2 сая төгрөгийн хахууль өгсөн байсныг би хахууль гэж мэдэлгүй дамжуулсан. “Хааны харгуй” компаний нэр дээрхи Алтны ордыг хятадуудтай хамтарч драг тавьж алт олборлосноос хойш нэг ч грамм алт Монгол банкинд тушааж, татвараа төлөөгүй гэмт хэрэг үйлдсэн.
- Нэг тэрбум төгрөгийн зээл авах барьцаа хөрөнгөгүй, 11-тэй дугаар, 570 машин нь бүгд барьцаанд байсан НВЦ компани яаж 21 сая долларын зээл авсан бэ? гэвэл Хөгжлийн банкны удирдлагуудыг хахуульдаж л авсан.
Хөгжлийн банкны ахлах мэргэжилтний хүйтэнд, харанхуйд авсан ууттай МӨНГӨ ний эх үүсвэр нь өөрсдийн нь олгосон ЗЭЭЛ байжээ.