Болд, Чулуунчимэг гэж зохиолын дуучид дундаас сайхан хос төрж дуулиантай салсан түүх одоо ч хэнийх нь буруу, хэнийх нь зөв байсныг фэнүүд нь маргалдсаар байдаг. Гол буруутанг Мөнгөнцэцэг гэж ихээхэн дайралт ирж байлаа. Гол нь үй зайгүй нөхөрлөдөг, хөдөө гадаа тоглолтоод явахдаа нэг орон дээр 3-уулаа зэрэгцээд унтаж явсан ч найзынхаа нөхрийг аваад суучихсан хэмээн олонд адлагдаж яваа яриагаар нэгэн цагт хэл аманд орж байсан. Дурлалын гурвалжин Монголчуудыг хэдэн сар уйдаахгүй л сонин сонин мэдээлэл цацагдаж байв. Болд нэгэнтээ ‘Чулуунчимэг олон хүнтэй явалдсан’ гэж салах шалтгаанаа хэлээд авсан. Үнэн худлыг тэд өөрсдөө л мэдэх хэрэг.
Дуучид Б.Болд яахав эр хүн. Харин Мөнгөнцэцэг нэгэн яриандаа ‘Хэн сайн ярьж чаддаг нь зөвийг өөртөө эргүүлчихдэг юм байна’ хэмээн ам алдаж байсан. Өдгөө Болдын гуравдахь хүүхдийг төрүүлж буй тэрээр хадам ээжтэйгээ хэрхэн харилцдаг нууцаа дэлгэжээ.
Тэрээр ‘Би өмнө нь хэнээр ч доромжлуулж яваагүй гэтэл амьдралаа дэлгээд гэмгүй байж буруутан болоод яваад байгаадаа их харамсдаг. Тайван аз жаргалтай амьдралыг би бусниулаад яваагүй ээ. Болдоо надаас илүү зөлөөн зантай. Ер нь ганц би ч биш манай хадам ээж, аав хүртэл худалч хуурмаг муухай ааштай хүмүүс болж хувирсан. Гэтэл би хадам ээжтэйгээ найзууд шиг харилцаатай байдаг. Хааяа ганц хундага вино шимингээ сайхан хөөрөлддөг’ гэсэн байна.