Дээрхийн гэгээн XIV Далай ламын энэтхэг хүүгийн y.p.y.y.л дээр vнсэн, хэлээ гаргасан үйлдэл цахим орчинд тарж, олны дургуйцлыг хүргээд байна. Иймд XIV Далай лам гаргасан үйлдэлдээ уучлалт гуйлаа.
Тэрбээр: “Бяцхан хүү болон түүний гэр бүл, түүнчлэн дэлхий даяарх олон найз нөхдөөсөө уучлалт хүсч байна” гэв.
Тус үйлдлийг зарим хүмүүс “Төвдүүд хэлээ гарган мэндэлдэг уламжлалтай. Буддистуудыг xeнeeж, үгүй хийсэн Төвдийн Ландрам хааны хэл нь тас хар өнгөтэй байсан тул төвд хүн хойд төрөлдөө хар тэмдэггүй , хар муу санаагүй гэдгээ илэрхийлж хэлээ гаргадаг” гэжээ.