Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.04.09/ 10:36 минутанд “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсаны төлөө намайг зод.ло.о гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У ливтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавьхад 3-4 охидууд бүлэглэн бие эр.х чөл.өөнд нь xaл.даж, зугтсаныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон холбогдогч нарыг эрэн сурвалжилж, иргэний бие эрүүл мэндэд хо.хирол учруулсан гэх гурван эмэгтэй олж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж эх сурвалж мэдээллээ.