Аялагч Амай буюу Ж.Золбаярыг сэтгэцэд нөлөөт б.о.д.и.с хэрэглэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.
Харин тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “X.A.P. m.a.м.x.u хэрэглээгүй. А. м.и.а. х.о. р.л.о.н.о.” гэгчлэнгийн зүйл бичсэн нь олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл түүний ар гэрээс “Ж.Золбаярын сураггүй алга болсон учир олж өгөх” хүсэлт гаргасан байна.
Энэ дагуу цагдаагийн алба хаагчид түүнийг биеэ авч явах чадваргүй гудамжинд байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.