Баянхонгор аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Р.Болортуяа нөхөр, хүүхдүүд, найз нартайгаа хамтарч театртаа засвар хийжээ.
Тэрбээр “Театрынхаа арын бэлтгэл өрөөг янзаллаа. Театр гэх их айлын босгоор алхаад, Баянхонгор аймгийн ХДТ-ын гоцлол дуучин гэж овоглуулаад 10 гаруй жилийг ардаа үджээ. 22 настайгаасаа сайхан хамт олонтойгоо ажиллаж, хүүхдүүдээ ар гэрээ ажлаа уран бүтээлээ зохицуулж та нарынхаа дэмээр урамтай сайхан ажилласаар л явна. Болдог бол театрынхаа бүх өрөөг гоё болгоод өгөх юмсан.
Гэхдээ эхний удаад гадна дотны уран бүтээлчид ирдэг энэ өрөөгөө өөрийнхөө хэмжэээнд гоё болголоо. Тусалсан ханьдаа хөөрхөн хүүдээ 2 хоног дотоод засалчин болсон найзууддаа баярлалаа” хэмээн нийтэлжээ. Театрынхаа аж ахуйн ажлыг өөрөө санаачлан хийсэн дуучин бүсгүйн хандлага цахим орчинд олны талархлыг хүлээж байна.