Түгжрэл үүсгэж, ногоон гэрлээр давхидаг, зам хаалгадаг, замаа цэвэрлүүлдэг, татуулдаг, түгжээний гол эздийг танилцуулж байна.
Тодруулбал:
- ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Sonata 8: /26-69 УБГ/,
- Хотын дарга Д.Сумъяабазар КИА: /00-46 УБҮ/,
- Хотын орлогч Ж.Сандагсүрэн Х.ОПТИМА: /03-22 УБҮ/,
- Хотын орлогч З.Төмөртөмөө Т.ЛАНД /00-13 УНА/,
- УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Т.ЛЕКСУС 570: /02-00 УНҮ/,
- УЕП Б.Жаргалсайхан Т.ЛАНД 200: /00-31 УБЗ/,
- Ерөнхий шүүгч Д.Ганзориг Т.ЛЕКСУС 460: /00-91 УНҮ/,
- Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Т.ЛАНД 200: /01-11 УБҮ/, нар замын цагдаа нарт даалгавар өгч, түгжрэлээс татуулдаг байгаа юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө бие ээ өмөөрч дээрх материалд тайлбар хийжээ. Тэрбээр “Тайлбар хэлэхгүй бол болохгүй бололтой. Би 00-13 УБЗ ланд-200 машин унадаггүй. Буруу мэдээлэл тавьсан бол залруулж сурах хэрэгтэй. Санаа зоволтгүй ээ, би 03-41 улсын дугаартай жижиг тэрэг унадаг. Шүүмжлэлийг 100 хувь хүлээж авна. Харин д op.oмж.лол хэр, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэжээ.
Харин бид Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөг 00-13 УНА Ланд-200 унадаг, бүртгэлтэй гэж мэдээлсэн. Эл машин нь 2015 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй. Энэхүү машин нь Нийслэлийн төр захиргааны автобааз буюу нийслэлийн өмч дээр бүртгэлтэй байдаг. Хотын орлогч З.Төмөртөмөө албан хэрэгцээнд унадаг гэсэн үг.