Ц.Хулан баривчлагдахынхаа өмнө ийнхүү ярьж байжээ. Тэрээр ” Гандангийн үйл ажиллагаатай нь жоохон дайн зарлая гэж бодоод байгаа байхгүй юу. Алийн болгон алд биендээ ард түмний гунигыг тээж багтарч явах вэ дээ. Тэртээ тэргүй намайг муу хэлдэг нь хэлдэг л юм байгаа биз.
Би тэртээ тэргүй муу муухайгаар хэлүүлж сурсан хүн. Яг үнэнийг хэлэхэд ад үзэгдэх зориг надад байгаа. Яагаад зөвхөн монголын соёлын өвдөө ингэж хүйтэн ханддаг. Дандаа дарга нарын улс төр шашин хоёр нэгдчихсэн. Мунхаг байхыг лам нь хариуцаж,ядуу байхыг нам нь хариуцаж байна. Ингэж болохгүй ээ. Ядарсан ч гэсэн миний ард түмэн язарсан тарган баячууд олигархи улс төрчдийн Энхболдын ч юм уу Элбэгдоржийн ч юм уу. Энэ нөгөө хүмүүсийн асуугаад байдаг Гарамжав гуай байна. Энэ нөгөө 10р Богдоор тодорчихсон хүүхэд байгаа юм.
Тэгэхээр энэнээс илүү тод жишээ баримт гэж хаа байх вэ дээ. Тэгээд энэ муу нялх хүүхдийн буруу гэж юу байх вэ. Хүүхдээр гадаадынхан битгий улс төр хийгээд байгаач ээ. Америкчуудаас битгий санхүүжээч. Монголын Богд бол Монголдоо тодрох ёстой. Оюун санааны манлайлал гэдгээрээ байх ёстой юм бол тэр зүйл нь цэвэр ариун байх ётсой” гэжээ.
Бичлэг
10-р Богдыг эсэргүүцэж, эсэргүүцэхдээ Элбэг, Миеэ, Гарамжав гээд хэдэн оли нарын нэрээр шалтаглаж дөвчигнүүр үгс урсгаж байж.. Хятад Банчин Богдод мөргөж, болохгүй мэдээлэл дамжуулсан гэдэг үнэн байхөө pic.twitter.com/lBq1IlI2Xz
— Аанхаа (@Aanxaa) March 11, 2023
.