Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичжээ. Түүний зарим хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгож, хөрөнгөжсөн үндэслэлийг тогтоох асуудлаар холбогдсон байна. Ташрамд дурдахад, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь АТГ-ын дарга З.Дашдаваагийн хууль зөрчсөн хэд, хэдэн үйлдлийг илчилж, нэвтрүүлэг бэлтгэж байсан билээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: “Энэ нөхөр надад өсөрхөж АТГ-т гомдол гаргажээ. Учир нь охиныг нь мэдээлж, сургуулиас нь хөөлгөсөн гэж өс санаж байгаа юм байна. Хорвоогийн муухай хүмүүс ирээд наалдчих юм аа. Охин нь хүний гэмгүй охины толгой дээрээс халуун кофе асгах нь тэгээд зөв үү?
Гэхдээ зүгээрээ би шалгуулахаас хулчийхгүй харин ч эсрэгээрээ надад сайн. Нэг нь өргөдөл өгч, өнөөх нь шалгах гээд чичирч нтр таарчдээ” хэмээн бичжээ.