МОХСийн захирал Ж.Соронзонг яллагдагчаар татан хилийн хориг тавьсан. Мөн түүнд холбогдох хэргийг
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл яллагдагч хилийн шалганыг саадгүй нэвтэрч, гадны улс руу нисэх гээд Чингис Хаан олон улсын нисэх Онгоцны Буудал ын gate дотор яг одоо сууж байна.
Эх сурвалж: Сэтгүүлч С.Будрагчаа
ЯЛЛАГДАГЧ Ж.СОРОНЗОН ХИЛ ДАВАН ЗУГТАЖ БАЙНА
МОХС-ийн захирал Ж.Соронзонг яллагдагчаар татан хилийн хориг тавиад байсан. Мөн түүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн.
Гэтэл нөгөө яллагдагч маань хилийн шалганыг саадгүй нэвтэрч, гадны улс руу нисэх гээд Чингис Хаан олон улсын нисэх Онгоцны Буудал -ын gate дотор яг одоо сууж байна.
Өнөөдөр 11:30-д Khunnu air-ийн онгоц Казакстан Улсын Алма ата хот руу, 12:45-д Korean air-ийн онгоц БНСУ-ын Сөүл рүү тус тус нислэг үйлдэнэ. Ж.Соронзон тэгэхээр энэ хоёрын аль нэг рүү нь явж буй бололтой. Яллагдагчаа гаргаад алдаж байгаа энэ улс гадаадад байгаа хулгайчаа олж ирж ёстой харагдаач
Яагаад Ж.Соронзонд монголын хууль үйлчилдэггүй юм бэ?