Сэтгүүлч С.Будрагчаа МОХС-ийн захирал асан Ж.Соронзонгийн талаар мэдээ сурвалжлага бэлдэж цацаад буй.
Тэгвэл тэрээр өөрийн сошиал хуудаснаа түүнийг яллагдагчаар татагдсан тухай ийнхүү мэдэгдэл хийж байв. Эргэн сануулахад: Тэрээр: “БШУЯ-ны харьяа МОХС-ийн захирал асан Ж.Соронзонг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу тал бий болгосныг АТГ-аас тогтоож, я ллаг дагчаар татан шалгах саналаа Нийслэлийн прокурорын газарт 2022 оны арваннэгдүгээр сард хүргүүлжээ.
Уг саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах хүлээн авч, Ж.Соронзонг яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Түүнчлэн Ж.Соронзонд хилийн хориг тавих, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, “Эрхга” ХХК-ийн дансыг битүүмжлэх зэрэг хүсэлтээ М.Очбадрах прокурор шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүх хангаж шийдвэрлэсэн гэдгийг албаны эх сурвалж хэллээ.” хэмээн мэдээллэж байв.
Тэгвэл өнөөдөр сэтгүүлч Будрагчаа МОХС-ийн захирал асан Ж.Соронзонгийн талаарх нэгэн зургийг нийтлэж ийнхүү бичжээ. Тэрээр: “ЯЛЛАГДАГЧ Ж.СОРОНЗОН ХИЛ ДАВАН ЗУГТАЖ БАЙНА… МОХС-ийн захирал Ж.Соронзонг я.л.л.а.г.дагчаар татан хилийн хориг тавиад байсан. Мөн түүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн.
Гэтэл нөгөө я.л.л.а.г.д.агч маань хилийн шалганыг саадгүй нэвтэрч, гадны улс руу нисэх гээд Чингис Хаан олон улсын нисэх Онгоцны Буудал -ын gate дотор яг одоо сууж байна. Өнөөдөр 11:30-д Khunnu air-ийн онгоц Казакстан Улсын Алма ата хот руу, 12:45-д Korean air-ийн онгоц БНСУ-ын Сөүл рүү тус тус нислэг үйлдэнэ. Ж.Соронзон тэгэхээр энэ хоёрын аль нэг рүү нь явж буй бололтой.
Я.л.л.а.г.д.агчаа гаргаад алдаж байгаа энэ улс гадаадад байгаа хулгайчаа олж ирж ёстой харагдаач. Яагаад Ж.Соронзонд монголын хууль үйлчилдэггүй юм бэ?” хэмээжээ. Эх сурвалж: Сэтгүүлч С.Будрагчаа