БНЭУ-д дөрөвдүгээр Далай ламын айлдварт УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав охин Э.Мөнхнасан, зээ хүүгийн хамт сууж буй талаарх мэдээлэл түгсэн. Мөн энэ үеэр Далай лам “Энд аравдугаар богд ирсэн” гэж хэлсэн тухай мэдээлээд байгаа юм.
Ер X Богдыг тодруулах тухай асуудал 2016 оноос эхэлж, энэ цагаас хойш албан бусаар маш их мэдээлэл түгсэн байдаг. Хамгийн сүүлд туулай жилийн цагаан сарын шинийн 3-ны өдөр X Богдыг төв ганданд залж, мөргүүлсэн гэх. Цаашид энэ мэтээр бага багаар олонд таниулах так тиктай ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тэр үед бид Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс тодруулахад албан байдлаар хариу өгөлгүй буцаасан юм.
Тэгвэл өчигдрийн Далай ламын айлдвартай холбогдуулан аравдугаар Богдоор тодорсон гэх хүүгийн талаар судалж үзэхэд хэд хэдэн мэдээлэл олдов. Дэлгэрүүлбэл, уг үйл ажиллагаанд Ц.Гарамжав, охин Н.Мөнхнасан, хүргэн Ч.Алтаннар, зээ хүүгийн хамт оролцсон байна. Энэ хүүхэд бол Ч.Алтаннар, Н.Мөнхнасан нарын хоёр дахь хүүхэд болох ихрүүдийн нэг аж.
Хоёр ихэр хөвүүнийг А.Агуйдай, А.Ачилтай гэдэг. 2015 онд АНУ-д төрсөн. Давхар иргэншилтэй. Хөвгүүд дээрээ хоёр эгчтэй гэнэ. Чухам энэ хоёрын хэн нь тус айлдварт очсон нь тодорхой бус байгаа юм.
.