УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн цахим хуудаснаа автомашинaa гражнаасаа алдсан талаар бичсэн. Тэрбээр: “Гэртээ ирсэн, машин байхгүй! Эзнийг нь эзгүйд, чиптэй гараж яаж онгойлгоод, түлхүүргүй машиныг яаж авч явдаг байна аа! Хулгай хийгээгүй, худалдаж авсан хүний өмчийг прокурорын шийдвэрээр эзнийг нь байхгүйд ингээд аваад явдаг болчихсон юм уу?! Залилагчид нэг залилуулах, бас прокурор нэмж хохироох юм уу?! Энэ ямар хууль гээч вээ?!” хэмээн бичжээ. Харин уг хэрэг нь xyлгайч авч явсан асуудал биш бололттой. Тодруулбал:
Уянгад хандсан нийтлэл: “Худалдаж авсан хун гуай! Надруу мөнгө шилжүүлсэн баримтаа эна олон түмэндээ дэлгэж харуулна уу! Нэг ч төгрөг өгөхгүй машин авч явчихаад ингэж ярих нүүр байх аа! ХУДАЛДАЖ АВНА ГЭДЭГ ЧИНЬ ТӨЛБӨР тооцоогоо төлчихөөд Худалдаж авсан гэж ярьдаг учиртай юм! лда Чам шиг луйвар хийчихээд миний өмч эдр гэдэггүй юм аа! Ингэж худал ярьж байгааг чинь олон хүн харж байгаа шүү! Энэ машинаа надад ямар төлбөр яаж төлж авснаа нэг халаач хө!
Прокурорын тогтоол 2022.11-сард гарсан! Мөрдөн байцаагч өөрт чинь мэдэгсэн ч чи биелүүлээгүй! Тогтоол гарсанаас хойш 4-н сар өнгөрсөн харин ч чамаас миний машиныг хурааж авах ажиллагаа маш удсан байна! Шударга нэр зүүсэн хүн зэс нь цухуйх хэцүү л байгаа байх хаха.” гэв.
Уг нийтлэлийг харахад машинаа алдчихлаа хэмээн бичиж байсан Уянга хүний машиныг залилж авсан болж таарав уу?