УИХ-ын гишүүн Т.Аубакирын охин А.Даяана Зэвүүн Яриа нэвтрүүлэгт оролцож аавынхаа талаар ийнхүү ярьжээ.
Тэрээр: “Намайг А.Даяана гэдэг. 10 жилийн сургуулиа 2016 онд Мон Турк гээд сургуульд төгссөн. Тэгээд 2 жил гаран Шанхайд хэлний бэлтгэлд суугаад тэтгэлэг аваад Өвөр Монголын их сургуульд сураад сая 2022 оны 5р сард сургуулиа төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Яахав одоохондоо өөрийгөө нээх мундаг сэтгүүлч болчихсон гэж бодохгүй байна. Телевизэд ажиллах сонирхол байгаа хэлий ч яг юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Би саяханыг хүртэл яг цар тахлын үеэр “npost.mn” гээд сайтад хөтлөгчөөр ажилладаг байсан. Би одоо 23 настай. Би мэргэжлийнхээ дагуу сошиалд жижигхэн хэмжээний бичлэг хийдэг. Тэгээд өөрийнхөө мэддэг өөрийнхөө туулсан зүйлийг видео бичлэг болгоод оруулдаг. Би анх Reels хийж эхлэхээсээ өмнө Youtube суваг хөгжүүлдэг байсан. Би одоо ч Youtube контент хийдэг. Гэхдээ намайг хүмүүс Юүтүбээр таньдаггүй л дээ. Би өөр өөртөө зориулаад л аймар их влог хийгээд байдаг гэх юм уу.
Анх би сошиалд Хатад хэл хэрхэн сурах вэ гэдэг контент хийгээд тавьж байсан. Би онлайн хэлний сургалтын төв ажиллуулдаг гэх юм уу. Онлайнаар англи солонгос хятад хэлний анхан шатны вилео хичээл гаргадаг тийм сургалтын төвтэй. Утсаар ороод нэг линк байгаа. Тэр линкэн дээр дараад орохоор бүх хичээл нь байршсан байгаа. Тэгэхээр та өөрөө бие даагаад хэл сурна гэсэн үг Тэгээд тэрийгээ би идэвхжүүлэх зорилготой Reels бичлэг хийж эхэлсэн. Тэгсэн тэрийг хүмүүс их үзээд яваандаа би Reels хийж эхэлсэн. Хүмүүс надаас асуусан асуултуудыг би хариулт болгож Reel хийж явсаар байгаад одоо 1000 орчим бичлэг хийсэн байна.
Би сайтын мэдээллүүдийг их уншдаг байхгүй юу. Тэгээд тэр уншиж судалсан зүйлсээ хүмүүст түгээдэг гэж хэлж болно. Богинохон 60 секундын хугацаанд. Би яагаад ч юм 10 жилийн хүүхдүүдтэй найзалдаг. Тэд нартай ярилцаж тэдний үзэл болдлыг хуваалцдаг. Би ч бас 10 жилдээ үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг хүүхэд байсан. Тийм учраас 10 жилийнхэнтэй үзэл бодлоо хуваалцаж, тэдэнд өөрийнхөө судалсан туршлагаас зөвөлгөө өгдөг гэх юм уу.
Манай ээж Aero Mongolia-д ажилладаг. Манай аав болохоор төрийн албан хаагч. УИХ гишүүн. Сая 2020 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж гарч ирсэн. УИХ-ын гишүүн аавтай байлаа гээд бусдаас ялгараад байх зүйл байхгүй. Нээх амьдралд нөлөөлдөггүй шд.Хамт байдаггүй болохоор. Учир нь манай ээж аав хоёр намайг жоохон байхад салчихсан юм. УИХ гишүүн аавтай боллоо гээд нэээх аймар сүпэр болоод байгаа юм байхгүй. Надад угаасаа нээх нөлөө байхгүй Манай аав ээж хоёр хоёулаа Казах үндэстэн. Би яг цэвэр казак. Манай ээж аав хоёулаа Бяан-Өлгийнх. Би болохоор Улаанбаатарт төрсөн. Би аав ээжээсээ мөнгө авч үзээгүй. Өдий 23 хүртлээ босгосон бүх зүйл цэвэр миний өөрийн хүч хөдөлмөр. Энийг би хаана ч хэлнэ. Жишээ нь би өөрөө тэтгэлэг авч их сургуулийн төлбөрөө төлсөн. Байрныхаа ус тогны мөнгийг бүгдийг нь би өөрөө төлж байна Яахав Мон Турк гээд сургуульд сурч байхад бол манай хоёр талын өвөө эмээ миний сургалтын төлбөрийг төлдөг байсан. Би урд байхдаа 2500 ионы степенд авдаг байсан. Сарын сая төгрөг юм уу. Тэгээд тэрийгээ хадгалахыг нь хадгалж байгаад өвлийн амралтаараа ийш тийшээ аяладаг байсан. Тэгээд бас би 2017 оноос хойш онлайн дэлгүүр ажиллуулж байгаа тэрүүгээрээ сарынхаа хэрэглээгээ хангаад явахад хангалттай хүрдэг.
Яахав манай ээж надад байр авч өгсөн. Ааваараа би юм авхуулаагүй ээ. Авхуулах зүйл байхгүй. Би өөрийнхөө хөдөлмөрөөр найз залуутайгаа нийлж байгаад машин авсан. Яахав ааваасаа машин аваад өг гэвэл авч өгөх л байх. Гэхдээ би тэгэх дургүй. 3 4 хүүхэдтэй хүнээс юм гуйгаад байх хэцүү. Тэгээд ч бүгдээрээ тус тусын амьдралтай шд. Би ер нь нээх аав ээжийнхээ амьдрал руу өнгийгөөд байдаггүй. Ярих ч нэээх дургүй. Тэгээд яахав ээж аавтайгаа энгийн л сайхан харилцаатай л байдаг Хүмүүс намайг УИХ гишүүн аавтай гээд л их л баян цатгалан гэж боддог юм шиг байна лээ. Тийм биш шүү. Миний аав ямар ч ажил хийж байсан хамаагүй. Би УИХ гишүүн аавтай болсондоо ичдэггүй. Тэр хүн зүгээр л миний аав шүү дээ. Тэр хүний өөрийнх нь л амьдрал шд.
Манай аав ард түмэнтэйгээ автобусаар явдаг. Угаасаа гэр нь нэг буудлын л зайтай болохоор заримдаа бүр алхаад явчихдаг юм. Манай аав баян хүн биш” гэжээ.