МУИС, МҮИС гэх хоёр сургуулийн нэрний маргаан 2020 оноос эхэлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн сарын 28-ны өдөр дээрх маргааныг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” шийдвэр хэвээр үлдэж байгааг Дээд шүүхээс мэдээллээ. Ийнхүү МУИС ялалт байгуулж, МҮИС нэрээ солихоор болов.
Follow us