Гоо сайхан, бие галбираас гадна мэдлэг боловсролдоо чамгүй анхаардаг трансжендер Солонго бүсгүй хувийн бизнес эрхэлж хэнээс ч дутахааргүй амьдардаг гэдгээ бусдаас нуудаггүй нэгэн. Түүнийг царай төрхийн хувьд топ модель О.Пүрэвдуламтай тун төстэй, биеэ авч яваа байдал, уяхан туяхнаараа дуучин Ануг санагдуулам гэлцдэг. Түүнд залуус хайрын үг харамгүй бэлэглэж энхрий ялдам байдал, халамжтай занд нь дурлаж битүүхэн шохоорхоцгоодог.
Тэрбээр өнгөрөгч хэдэн сарын хугацаанд халуун орноор аялаж, халуухан зурагнуудаа цахим хуудаснаа нийтлэсээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа юм. Инстаграм хуудсандаа идэвхтэй байдаг тэрбээр “Олны танилууд чинь юм хумаа зараад байгаа юм байна ш дээ. Би левчик, бензээ зардаг юм билүү” хэмээн хошигнож нийтэлсний дараа түүний дотуур хувцасыг худалдаж авах гэсэн эрчүүд хэдэн зуун мянган доллараар үнэ хаяалцаж эхэлсэн тухай олонд нийтлэв.
Уг зарыг харсан үл таних залуу түүний дотуур хувцасыг “20.000 доллароор хосоор нь өгөх үү” хэмээн бичсэнд Солонго: “Яаанаа би олны танилуудыг шоглоод хийсэн стори шүү. 20.000 доллар гэвэл нөгөө Баярмаа уурлахвий дээ” хэмээн бичсэнд худалдаж авахыг санал болгож бичсэн залуу: “Тоглоогүй ээ. Чи тэрнээс илүү шүү дээ” хэмээн бичжээ.
Ялдам энхрийхэн трансжендер Солонгийн дотуур хувцас өлхөн 20.000 долларын үнэд хүрэв ээ.